ОЙН МЭРГЭЖЛИЙН ХОЁР БАЙГУУЛЛАГАД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ 1 жилийн өмнө | Davaasuren G
ОЙН МЭРГЭЖЛИЙН ХОЁР БАЙГУУЛЛАГАД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
Ойн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа “Од тоб” ХХК, “Агро форест” ХХК-д иж бүрэн усалгааны систем бүхий 6х20 метрийн хэмжээтэй хүлэмж, гурван төрлийн өрөм бүхий бензин моторт модны нүх ухагч иж бүрэн багаж болон таван морины хүчин чадалтай хөрс сийрүүлэгч төхөөрөмжийг БОАЖ-ын Дэд сайд М.Ганбаатар гардууллаа.
Аж ахуйн нэгж, байгууллагуудад тодорхой шаардлага, шалгуур үзүүлэлтээр багаж техникийн дэмжлэг үзүүлэх бөгөөд тухайн байгууллага тарьц, суулгацын нөөцөөсөө тодорхой тоогоор Ойн газраар дамжуулан ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн ажилд тарьц, суулгац нийлүүлэх болзолтойгоор уг арга хэмжээнд хамрагдаж байгаа юм.
Цаашид үе шаттайгаар мод үржүүлгийн мэргэжлийн байгууллагуудыг дэмжих, иргэд, ойн нөхөрлөлүүдийн дунд болзолт уралдаан зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Уншсан: 98