Владимир Путин: ОХУ барууны ноёрхлыг үгүйсгэх шинэ ертөнцийг бий болгохыг зорьж байна 11 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Москва барууны тэргүүлсэн “ноёрхлыг” үгүйсгэх шинэ ертөнцийг бий болгохыг зорьж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээТэрбээр "Үнэн хэрэгтээ бид шинэ ертөнцийг байгуулах даалгавартай тулгарч байнаОрос Украинд нутаг дэвсгэрийн хувьд ялалт байгуулахыг эрмэлзээгүй, харин дэлхийн шинэ дэг журамд үндэслэх зарчмуудын төлөө тулалдаж байна” гэжээ. Путин Хятадын Ши Жиньпинтэй хамт дэлхийн шинэ дэг журмыг бүрдүүлэхээ амласан. Энэ оны гуравдугаар сард Ши Жиньпинтэй уулзахаасаа өмнө Путин Хятадын  People Daily" сонинд  барууны орнуудаас тусгаарлагдсан энэ үед  хоёр улс урьд өмнө байгаагүй итгэлцлийн түвшинд хүрсэн гэж мэдэгдсэн. Барууны орнууд бүс нутгийн асуудалд хөндлөнгөөс оролцож байгаад ихээхэн бухимддаг Путин, Ши Жиньпин нар бие биенээ "хайртай найзууд" гэж нэрлэдэг. Ши Жиньпин, Путин нар энэ оны эхээр Москвад хийсэн уулзалтын үеэр хийсэн хамтарсан мэдэгдэлдээ барууны орнууд дэлхийн тогтвортой байдлыг алдагдуулж байна гэж буруутгаж, НАТО-г Ази Номхон далайн бүс нутагт хүрээгээ тэлж буйг шүүмжилсэн юм.

https://www.yahoo.com/news/putin-says-russia-aiming-build-173829305.html


Фото галлерей



Уншсан: 101