Сэтгэцийн эмгэгээр шаналж буй сүрьеэтэй иргэдийг 100 хувь үнэ төлбөргүй эмчилж байна 9 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Хүний эрхийн үндэсний комиссоос Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хийсэн хяналтын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр СЭМҮТ-өөс "Урт хугацааны сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдийг  хэвтүүлэн эмчилж, 22 сая төгрөгийн эмчилгээ хийх зардлыг  улсын төсөвт суулгасан. Мөн СЭМҮТ-ийн бүтэц, орон тоог шинэчлэн баталж, сүрьеэгийн тасгийг нээсэн. Сэтгэцийн эмгэгээр шаналж буй сүрьеэтэй иргэдийг 100 хувь үнэ төлбөргүй эмчилж байна" гэлээ. СЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилчдын эрхийг зөрчсөн байж болзошгүй удирдлагын багийн ажил үүргийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, ажлын хэсэг нийт зургаан асуудлын хүрээнд хяналт, шалгалтыг зохион байгуулжээ. 


Фото галлерей



Уншсан: 139