Нийслэлийн тээврийн гол чиглэлүүдэд явах том оврын 600 автобус авах тендерийг зарлана 1 жилийн өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Өнгөрсөн сарын 24-ний өдөр Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд авах 600 автобусны тендерийг нээлттэй зарласан. Харин өнөөдрийн  09:30 цагт уг тендерийн материалыг задлах гэж байна. Тус үйл ажиллагаа хэвлэл мэдээллийн байгууллагуудад нээлттэй болох юм.  Энэ талаар Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг: "Санхүүгийн нөөц бололцоондоо тааруулаад тендер зарлалаа. Өмнөх асуудлаас болоод алдсан хугацааг нөхөж 2023 ондоо багтаад автобус оруулж ирнэ. Гэрээ байгуулах ажлыг арван хоёрдугаар сарын эхээр эцэслэн шийднэ гэсэн хүлээлттэй байна. Автобусуудыг нийлүүлэх компани шалгарсан тохиолдолд техникийн тодорхойлолтод заасан хуваарийн дагуу автобусаа авна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Одоогийн байдлаар нийслэлийн тээврийн гол чиглэлүүдэд явах том оврын 600 автобус авах тендер зарлаж байна. Өмнөх тендерээр 55 цахилгаан автобус, 20 дизель автобус хүлээж авсан, нийтийн тээвэрт яваа.  Гэр хорооллын холбоос замууд дээр явах дунд оврын 50 автобус хүлээж авсан, удахгүй үйлчилгээнд оруулахаар төлөвлөж байна. Өмнөх тендерээс тодорхой хэмжээний мөнгө урьдчилгаагаар шилжсэнийг хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа учраас эцсийн шийд гарсан үед тухайн гэрээтэй холбоотой тооцоо бодох асуудлыг ярих байх" гэж байв.


Фото галлерей



Уншсан: 90