ШШГЕГ: ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭЖ, БАЙГУУЛЛАГЫН НЭР ТӨРД ХАЛДАЖ БАЙНА ГЭВ 1 жилийн өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Д.Мөнх-Эрдэнэ өөрт нь эрүү шүүлт тулган эрх чөлөөнд нь халдсан албан тушаалтнуудыг нэрлэж, тэдгээрт хариуцлага тооцохыг хүссэн захидлыг шоронгоос илгээснийг  хэвлэл мэдээллийнхэн дэлгэсэн.

Харин ШШГЕГ энэ талаар “Худал мэдээлэл түгээж, байгууллагын нэр төрд халдаж байна гэв.  Түүнчлэн  зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хорих ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой, “Багтай зэвсэглэсэн хүмүүс намайг нүцгэлж гүйлгэн, цахилгаан бороохойгоор цохиулж, зодох зэргээр эрүүдэн шүүсэн” гэсэн гарчигтай нийтлэл цацсан. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодруулахад, Д.Мөнх-Эрдэнийн гаргасан гомдлын дагуу Улсын Их Хурал, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг, прокурорын байгууллага, Хүний эрхийн Үндэсний комиссоос шалгалт хийсэн. Д.Мөнх-Эрдэнийг ямар нэгэн байдлаар эрүүдэн шүүсэн, хүний эрх зөрчсөн асуудал байхгүй. Энэ бол худал мэдээлэл түгээж, байгууллагын нэр төрд халдсан үйлдэл” гэсэн тайлбар өглөө.


Фото галлерей



Уншсан: 163