“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо 1 жилийн өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2023.11.29/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-д дахин зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг дахин томилохоор шийдвэрлэлээ. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон сүүлийн нэг жилийн хугацаанд компанийн талбайгаас нүүрс дутсан асуудлыг бүрэн шийдвэрлэж, нүүрсээ биржээр дамжуулан тогтмол өндөр үнээр борлуулан, компанийн өр төлбөрийг барагдуулж ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж, 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тонн нүүрс борлуулан Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэн ажилласныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.  

Түүнчлэн онцгой дэглэмийн хугацаанд нүүрс олборлолтыг 3 дахин, нүүрс тээврийг 3.5 дахин, нүүрс борлуулалтыг 3.8 дахин нэмэгдүүлж, улсын төсөвт 3 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн зэрэг амжилтыг цаашид тогтвортой хадгалах зорилгоор онцгой дэглэм тогтоож Бүрэн эрхт төлөөлөгчийг дахин томилохоор шийдвэрлэсэн байна.

Шинээр тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд уулын ажлын болон санхүүгийн үйл ажиллагаанд бодитой дүгнэлт хийж, компанийн засаглалыг сайжруулан, дараагийн гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулах юм.


Фото галлерей



Уншсан: 132