Дэлхийд хамгийн их бохир агаартай орнуудын жагсаалтын гуравдугаарт Монгол бичигджээ 11 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



IQ Air жагсаалт нь агаарын бохирдлын мэдээллийн цорын ганц эх сурвалж биш юм. Вашингтоны Эрүүл мэндийн хэмжүүр, үнэлгээний хүрээлэнгийн Сиэтлээс авсан мэдээллийг ашиглан Эрүүл мэндийн нөлөөллийн хүрээлэн дэлхийн агаарын төлөв байдлын тайлангаар дамжуулан 196 улсын агаарын бохирдлын түвшинг эрэмбэлсэн жагсаалтаа гаргажээ. Уг жагсаалтыг доорх улсууд тэргүүлсэн байна.

  • Бангладеш: 83.3 мкг/м³ 
  • Пакистан: 65.81 мкг/м³ 
  • Монгол: 62 мкг/м³ 
  • Афганистан: 58.8 мкг/м³ 
  • Энэтхэг: 58.08 мкг/м³ 
  • Индонез: 51.71 мкг/м³ 
  • Бахрейн: 46.8 мкг/м³ 
  • Балба: 44.46 мкг/м³ 
  • Узбекистан: 41.2 мкг/м³ 
  • Ирак: 39.6 мкг/м³ 

Агаарын бохирдол нь амьсгалын замын асуудал, астма өвчнийг улам хүндрүүлэх, тэр байтугай төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөх зэрэгт нөлөөлдөг нь батлагдаад байгаа юм. “Pure Earth”-ийн үзэж байгаагаар агаарын  бохирдол нь дэлхийн хэмжээнд халдварт бус өвчний тэргүүлэх эрсдэлт хүчин зүйлсийн нэг юм. Нийт нас баралтын 72 хувийг халдварт бус өвчин эзэлж байгаагийн 16 хувь нь  хорт бохирдлоос үүдэлтэй.


Фото галлерей



Уншсан: 136