Автобусны тендерт Хятадын "Yutong Bus" компани шалгарч, нэг автобусыг 60 гаруй мянган ам.доллароор нийлүүлнэ 1 жилийн өмнө | Davaasuren G
Нийтийн тээврийн автобус худалдан авах тендерийн материал задлах үйл ажиллагаа арваннэгдүгээр сарын 24-нд болж, тендерт таван компани үнийн санал ирүүлснийг мэдээлсэн. Тэгвэл Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас автобусны тендерийн үнэлгээг өчигдөр хийж дуусжээ. Улмаар Yutong Bus компани тендерт шалгарсан тул нийслэлээс гэрээ байгуулах мэдэгдлээ хүргүүлэхээр шийдсэн байна. Ингэхдээ тендерт шалгарч буй автобуснуудыг 60 гаруй мянган ам.доллароор авах аж. Yutong Bus компанийн хувьд 40 гаруй улс орон, бүс нутагт 87,000 автобус экспортолсон ажээ.
Уншсан: 186