С.Амарсайхан: 10 аймгийн 22 сум цагаан зудтай байна 11 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хөдөө аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.Тэрбээр "Улсын хэмжээнд ихэнх нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл үүслээ. Иймд малчдыг мал тарга тэвээрэг алдаагүй байгаа үед нь эдийн засгийн эргэлтэд оруулахыг уриалж байна. Мал мах, бэлтгэх, эдийн засгийн эргэлтэд оруулахад стандарт баримтлахыг холбогдох байгууллагуудад анхааруулаад байна.

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 50 гаруй хувьд зудын эрсдэл үүсээд байна. Одоогоор арван аймгийн 22 сум цагаан зудтай байна. Улсын хэмжээнд 190 мянган малчин өрхийн 69.1 сая толгой мал өвөлжинө.

8.8 мянган малчин өрхийн 7.8 сая мал отроор өвөлжихөөр байгаа нь өнмөх оноос 1.9 саяар буурсан үзүүлэлт. 2023 он гарсаар 70 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсны 40 хувийг дулааны аргаар боловсруулсан. Нийслэлчүүдийн ирэх хаврын хэрэгцээнд 8000 тонн мах нөөцөнд бэлтгэх ажлыг зохион байгуулж байна. Арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 3-нд “Өвлийн идэш” арга хэмжээг 12 байршилд зохион байгуулж байна.

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндрэх магадлалтай байгаа тул малчдыг мал, махаа эдийн засгийн эргэлтэд оруулж, эрсдэлийг бууруулахыг Улсын онцгой комиссоос уриалж байна" гэв.


Фото галлерей



Уншсан: 121