Х.Нямбаатар дарга АНУ-д явна 11 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Нийслэлээрээ Хотын даргаа сураглаж, хүнд хүчрийг туулах гэж хамтдаа зүтгэж байна. Хотын төвд болсон ноцтой дэлбэрэлт ослын улмаас олон хүн гэр оронгүй болж, сэтгэл санааны хүнд байдалд байна. Энэ аймшигт дэлбэрэлтийн үед, дараа нь ч Хотын дарга Х.Нямбаатарыг иргэд эрж хайсаар байгаа. Гэтэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар АНУ-д сэтгэл амар явна. Хэлж ирдэггүй, хийсч ирдэг гамшиг юм хойно Хотын дарга маань мэдээгүй байж болох ч НИТХ-руу оруулсан хуулийн журмуудыг нь НИТХ ид хэлэлцэж, үүнтэй холбоотой хэрүүл, маргаан тэмцэл ид өрнөж байна. Хуулийнх нь зүйл, заалт амьдралд нийцэхгүй байгаад төлөөлөгчид шүүмжлэлтэй хандаж, асууж лавлах гэхэд гол эзэн нь АНУ-д хээвнэг алхалж явна.  Одоогоор тэрбээр албатуудынхаа хамт ямар ажлаар АНУ-д яваа нь тодорхойгүй байгаа ч гамшиг осол болсныг дуулаад яаравчлан ирнэ гэдэгт найдаж суухаас...


Фото галлерей



Уншсан: 244