Сумын эмч нар малчин айлд очиж, цус алдсан эмэгтэйд яаралтай хагалгаа хийжээ 1 жилийн өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн алсын түргэн тусламжийн баг Лүн сумын төвөөс 15 км зайд, цас зудтай малчин айлд очин их хэмжээний цус алдаж байгаа, биеийн байдал маш хүнд, шокийн байдалтай байсан эхэд гэрийн нөхцөлд яаралтай журмаар хагалгаа хийж эхийн амь насыг аварч чадлаа.

Лүн сумын эрүүл мэндийн төвийн хамт олон, Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эрхлэгч эмч Л.Цэрэндолгор, мэдээгүйжүүлгийн эмч Г.Бат-Оргил, эмэгтэйчүүдийн эмч С.Батцэцэг, мэс заслын сувилагч Ө.Ширнэн, мэдээгүйжүүлгийн сувилагч Л.Нямдаваа, жолооч Н.Сүх-Очир нарын мэс заслын баг, 103 диспетчер сувилагч М.Өнөцацрал нар ажиллажээ.


Фото галлерей



Уншсан: 160