Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа 1 жилийн өмнө | Davaasuren G
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 30 хуулийн төслийг эцэслэн батлах ёстойг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы эхэнд онцолсон. Энэ хүрээнд, нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг 41 гишүүн дэмжиж 93.2 хувийн саналаар эцэслэн баталлаа.
Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах саналын томьёоллоор санал хураалт явуулж, 39 гишүүн дэмжиж 88.6 хувийн саналаар эцэслэн баталлаа.
Түүнчлэн дагаж өөрчлөлт оруулсан Зөрчлийн тухай хуулийн төслийг 88.6 хувийн саналаар эцэслэн батлав.
Уншсан: 155