Өнөөдөр ихэнх нутгаар эрс хүйтэрч, -39 хэм хүртэл хүйтэрнэ 5 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар -34...-39 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Улз, Халх голын хөндийгөөр -27...-32 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж, Онон, Хэрлэн голын хөндийгөөр -19…-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. -20...-22 градус хүйтэн байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр. -19...-21 градус хүйтэн байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр. -20...-22 градус хүйтэн байна.
  • 05 цагт Улаанбаатарт: -23 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 883 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Фото галлерей



Уншсан: 78