Бишимбаевт 24 жилийн хорих ял оноолоо 7 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэрийнхээ амийг хэрцгийгээр  бүрэлгэсэн хэрэгтээ  шүүхээс 24 жилийн хорих ял сонслоо. 44 настай Куандык Бишимбаевыг бусдыг эрүүдэн шүүж, хөнөөсөн хэрэгт буруутай гэж үзсэн байна.

Шүүх хурлыг долоон долоо хоногийн турш шууд дамжуулсан бөгөөд  шүүх хурлын үеэр Бишимбаевын эхнэрээ зодож, цохиж буй бичлэгийг дэлгэсэн. Мөн түүний гар утаснаас 2023 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн бичлэг олдсон байна ба  тус  бичлэгт Бишимбаев эхнэр Салтанат Нукеновойг хэдэн цагийн турш хүчирхийлсэн нь баримт болон үлджээ.

Казахстан улс өнгөрсөн сард гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг үйлдсэнд тооцох хуулийг баталсан. Уг хуулийг баталхад Бишимбаевын хэрэг түлхэц болжээ. Казахстанд зургаан эмэгтэй тутмын нэг нь  хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа  байдаг.

Шүүх хурлын үеэр Бишимбаев эхнэрээ зодсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч зарим гэмтлийг эхнэр нь өөрөө өөртөө учруулсан гэж хэлжээ. Мөн эхнэрээ эрүүдэн шүүсэн гэдгээ алахаар төлөвлөсөн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй байна.


Фото галлерей



Уншсан: 305