С.Ганбаатар: Сэтгүүлч, сайд хоёр хоорондоо үзэлцэнэ гэдэг байж боломгүй зүйл 10 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулган хуралддаг. Энэ хуваарийн дагуу өнөөдрийн хуралдаан эхэллээ. Энэ үеэр С.Ганбаатар гишүүн үг хэллээ.

Тэрбээр, “Нохойн дуу ойртсон үед би олон юм яримааргүй байна. Гэхдээ асуусан асуултаас буцахгүй. Надад хэлэх шаардлагатай хоёр асуудал байна. Жижиг юм гэж бүү бодоосой.

Нэгд, Өчигдөр ордны үүдэнд Сүхбаатар аймгийн Энхцэцэг гэж хүн сууж байна. Тэр эмэгтэй төрийн буруутай үйлдлээс болж хохирсон гэнэ. Тэр эмэгтэйд анхаарлаа хандуулахыг хүсэж байна.

Хоёрт, сэтгүүлч Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарлаад эхэллээ. Сэтгүүлч, сайд хоёр хоорондоо үзэлцэнэ гэдэг байж боломгүй зүйл. Энэ асуудалд яадаг ч бай сэтгүүлчийн зөв гэж итгээд байгаа. Энэ асуудлыг хүний эрхийн хууль тогтоомжуудын хэрэгжилтийн талаар УИХ-д ХЗБХ-ны дарга Цогтбаатар сонсгол хийж нэг тийш гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол нийгэм хоёр тийш хуваагдаад байна. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу эрх мэдэлтнүүд, ялангуяа сайд нар эрх мэдлээ хэтрүүлж хүний эрх зөрчиж байхвий гэдэг асуудлаар УИХ дүлий дүмбэ байж болохгүй гэлээ. Мөн би холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн. Үүнийг УИХ-ын хэлэлцэх асуудалд тусгахыг хүсэж байна" гэв


Фото галлерей



Уншсан: 148