Эрчим хүчний системийг бүхэлд нь унагахаас сэргийлж, эрчим хүчийг хязгаарлана 12 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Айл өрхийн цахилгаан эрчим хүчийг урьдчилан мэдэгдэхгүйгээр хязгаарлалт хийх болсонд иргэд бухимдалтай байгаа. Сүүлийн өдрүүдэд цахилгааны хязгаарлалтыг өглөө, оройгоос үл хамаарч 1-2 цагаар хязгаарлалт хийж эхлээд байна. Энэ байдалдаа УБЦТС ТӨХК тайлбар мэдээлэл гаргасан.

Тодруулбал, "Эрчим хүчний системийн оргил ачаалал 1632 МегаВаттад хүрсэн нь өмнөх жилийнхээс 220 мегаваттаар өссөн дүн юм. Энэхүү хэрэглээний өсөлт нь манай улсын дулааны гуравдугаар цахилгаан станцын цахилгааны үйлдвэрлэлээс 20 гаруй хувиар давсан үзүүлэлт аж. Эрчим хүчээр бүрэн хангаж чадахгүй нөхцөл үүсэхэд эрчим хүчний системийг бүхэлд нь унагахаас сэргийлж, цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж байна. Мөн хүйтэрч байгаагаас шалтгаалан гэмтэл гарч байгааг тухай бүрд нь засварлаж, өндөржүүлсэн бэлэн байдалд тасралтгүй горимоор ажиллаж байна.

Хэрэглэгч та бүхнийг урьдчилан зарлах боломжгүй энэхүү нөхцөл байдлыг ойлгож, нэн ялангуяа оройн 17-22 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслээ салгаж, өвлийн оргил ачааллыг давахад дэмжлэг болохыг хүсье" гэлээ.


Фото галлерей



Уншсан: 133