АН Х.Нямбаатарыг Хотын даргаас огцруулах шаардлагынхаа хариуг нэхэж байна 12 сарын өмнө | Davaasuren G
Арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Ардчилсан намаас Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах шаардлагыг хүргүүлсэн. Автомашиныг тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулах Х.Нямбаатарын шийдвэрийг эсэргүүцэж дээрх шаардлагыг хүргүүлсэн юм. Тэгвэл Нийслэлийн Ардчилсан намаас дээрх шаардлагынхаа хариуг авахаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын үүдэнд яг одоо мэдээлэл хийж байна. Тэд автомашиныг тэгш,сондгойгоор явуулж, иргэдийн эрхэнд ноцтойгоор халдаж буйг онцлоод энэхүү шийдвэрээ эргэн харж яаралтай засаж залруулах, эс бөгөөс огцрохыг шаардаж буй юм.
Уншсан: 154