ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 30 гаруй хүн нэрээ дэвшүүлэх хүсэлт өгчээ 10 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 30 гаруй хүн нэрээ дэвшүүлэх гэж байгаа тул сонгуулийн сурталчилгаа өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй гэж Сонгуулийн төв хорооны дарга Элла Памфилова мэдэгджээ. "Ерөнхийлөгчийн сонгуульд нэг бус хүн нэрээ дэвшүүлэх нь тодорхой учраас сонгуулийн сурталчилгаа өрсөлдөөнтэй болно. Ямартай ч одоогоор 30 гаруй хүн нэр дэвших хүсэлтээ өгөөд байна" гэжээ. “Одоогийн байдлаар, нэр дэвшигчид зохион байгуулалтын үеийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, улс төрийн намууд их хурлаа хийж байна. Миний бодлоор, нэр дэвшигчдийн өрсөлдөөний цар хүрээ тэдний тооноос бус харин чанараас хамаарна” гэж Э.Памфилова ярьжээ. 


Фото галлерей



Уншсан: 130