Ж.Ганбаатарын оронд дэд сайдаар нь туг тахилаа 11 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Шинэ оны өмнө нийгмийг бухимдуулж, өнөөг хүртэл цэгцрээгүй байгаа асуудал бол шатахууны хомсдол. Шатахуун түгээх станцуудад уртаас урт дараалал үүсгэж, шатахуун түлш дамлах хууль бус үйлдэл гаарч, энэ үед салбарынх нь сайд Ж.Ганбаатар “Тайван амгалан байцгаа. Хоёрхон хоног тэсчих” хэмээн худлаа амлаж, эцэстээ “Шатахууныг иргэд автомашиныхаа банкийг дүүргэж авч байна. Үүнээс болж хомсдол үүсэж байна хэмээн тэс хөндлөн зүйлийг ярьж, олны ундууцлыг төрүүлж байсан билээ.

Нийгмээрээ болон сөрөг хүчин АН ажлаа хийж чадахгүй, салбартаа жулдаж байгаа  Ж.Ганбаатар сайдыг огцруулахыг удаа дараа шаардсан ч Ерөнхий сайд гүрийсээр авч үлдсэн. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэнг албан тушаалаас нь чөлөөлсөн. Би үхэхээр чи үх гэгчээр Ж.Ганбаатар сайдад хариуцлага тооцох шаардлагыг Засгийн газар дэд сайдыг нь огцруулснаар олны амыг хааж байна. 

Хэн нэгэнд хариуцлага тооцох болбол сул дорой нэгнийг өмнөө барьж, хариуцлага хүлээлгэдэг ийм байдал МАН-д ганц удаагийнх биш. Ж.Ганбаатар сайдын хувьд намынхаа томоохон хандивлагчид тооцогддог. Нийгмээрээ балга шатахууны эрэлд хатан, түлш, шатахуун дамын үнэд хүрч байсан тохиолдол урьд хожид байгаагүй. Ийм нөхцөл байдалд хүргэсэн Ж.Ганбаатар сайдад хариуцлага тооцооч, огцруулаач гэдэг шаардлагыг иргэд сөрөг хүчин АН-тай эвсэж тавиад ч дийлээгүй. Учир нь, түүнийг торгоож үлдээх шалтаг шалтгаан МАН-д байсан болоод л Ерөнхий сайд сонссон ч сонсоогүй мэт царайлж өнгөрүүлсэн бололтой. Харамсалтай нь, дэд сайдаар нь туг тахиснаар асуудалд ийн цэг тавьж байна.


Фото галлерей



Уншсан: 164