Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн богино хугацааны бие даан амьдрах хөтөлбөрийн танилцуулга боллоо 9 сарын өмнө | Davaasuren G
Жайка ОУБ-аас Өвсний үндэс төслийн шугамаар Монгол дахь бие даан амьдрах төвийн Чадавхыг хөгжүүлэх нь төслийг Түгээмэл хөгжил төвтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах эрх тогтолцоог таниулах зорилготой хэрэгжиж байна. Энэхүү төсөл нь 2023 оны 9 дүгээр сараас 2026 оны 8 сар хүртэл 3 жилийн хугацаатай хэрэгжих юм.
- Хөдөлгөөний хөгжлийн бэрхшээлтэй 4 хүн амьдрах хүртээмжтэй орон сууцын загвар өрөөнүүдийг тохижуулах;
- Төсөл хэрэгжих 3 жилийн хугацаанд жил бүр 20-с доошгүй хөгжлийн бэрхшээлтэй залуусыг бие даан амьдрах хөтөлбөрт хамруулах;
- Хувийн туслах ажилтан бэлтгэх сургалт явуулж, төслийн оролцогчдод хувийн туслах үйлчилгээ үзүүлэх;
- Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бие даан амьдрах эрхийн талаар ойлголт сургалт семинар явуулах зэрэг ажлууд хийх юм.
Уншсан: 159