Ши Жиньпин авлигатай тэмцэх ажлыг гүнзгийрүүлнэ гэв 11 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



 БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсад авлигатай тэмцэх ажлыг гүнзгийрүүлж, ялангуяа хөрөнгө их шаарддаг салбаруудад авлига өгсөн хүмүүсийн шийтгэлийг чангатгахаа амлав.

Даваа гарагт болсон Коммунист намын Сахилга бат шалгах төв комиссын хуралдааны үеэр төрийн CCTV телевизээс мэдээлснээр, тэрбээр шинэ салбаруудад хулгайн гэмт хэрэг тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд хяналт шалгалтыг чангатгаж, түүний нэрлэсэн "далд авлига"-ыг шуурхай шийдвэрлэхийг албаны хүмүүст уриалсан байна.  Тэрээр санхүү, эрчим хүч, дэд бүтэц, эм зүй, төрийн өмчит фирмүүдийг гол чиглэл гэдгийг онцолжээ. Ши Жиньпин 2012 онд засгийн эрхэнд гарснаасаа хойш авлигыг үл тэвчихээ амласан. Өнгөрсөн жил дээд хэмжээний өндөр албан тушаалтнууд урхинд орсон бөгөөд  “Bank of China Ltd”-ийн ТУЗ-ийн дарга асан Лю Лянгэ, Хятадын Хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч асан Жоу Циню зэрэг нэр хүндтэй банкируудыг мөрдөн шалгах ажиллагаа санхүүгийн салбарт хүчтэй цохилт болсон. Хятад улс авлига өгсөн хэрэгт буруутай хүмүүсийг илүү хатуу шийтгэнэ гэж Ши Жиньпин мэдэгджээ.

 https://www.yahoo.com/news/xi-vows-deepen-china-sweeping-131128061.html


Фото галлерей



Уншсан: 126