БНХАУ Тайванийн шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэсэн барууныхныг буруутгав 9 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигч Ерөнхийлөгчийг сонгуульд ялсны дараа түүнд баяр хүргэж буй барууныхныг Хятадын Гадаад хэргийн яам буруутгасан мэдэгдэл гаргажээ. Бээжин Барууныхан "Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох ёсгүй" гэдгийг анхааруулсан байна. Тайванийг аль хэдийн тусгаар тогтносон улс гэж үздэг Лай Хятадын заналхийлэл, айлган сүрдүүлгийг эсэргүүцэхийн тулд арлын хамгаалалтыг бэхжүүлэхээ амласан. Лайг ялсан гэж зарласны дараахан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Тайбэй рүү баяр хүргэсэн мессеж илгээжээ. Блинкений илгээлтэд "Бид Лай болон Тайваний удирдагчидтай хамтран ашиг сонирхол, олон жилийн албан бус харилцаагаа хөгжүүлэхийг тэсэн ядан хүлээж байна" гэжээ. Харин Хятадын ГХЯ-наас Блинкений мэдэгдлийг "Тайваньтай соёл тэргүүтэй бусад албан бус харилцаагаа хадгална гэсэн АНУ-ын улс төрийн амлалтаас давж, Тайванийн салан тусгаарлах хүчинд ноцтой буруу дохио өгсөн” буруутгажээ. Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Кэмерон Лайд хандан ижил төстэй захидал илгээж, "Сонгуулийг амжилттай зохион байгуулсан Тайванийн ард түмэнд болон Лай Чинг-тэ болон түүний намыг сонгогдсонд халуун баяр хүргэе. Тайвань өөрийгөө хамгаалах чадвартай байхын тулд чадах бүхнээ хийх ёстой" гэжээ. Үүний хариуд Лондон дахь БНХАУ-ын Элчин сайдын яамнаас “ Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох аливаа үг, үйлдлээ зогсоохыг Их Британийн засгийн газраас шаардсан байна.


Фото галлерей



Уншсан: 111