НӨАТ-ын буцаалтыг нэгдүгээр сарын 24-нөөс хойш олгоно 11 сарын өмнө | Davaasuren G
Нэмэгдсэн өртгийн албан татварын 2023 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтын бүртгэлийн хугацаа өнгөрсөн долоо хоногт хаасан. Тус өдөрт багтаж системд бүртгүүлсэн баримтуудын буцаан олголтын урамшуулал авахыг татварын байгууллагаас зөвлөлөө. НӨАТ-ын буцаан олголтыг ирэх долоо хоногоос буюу энэ сарын 24-нөөс хойш олгож эхлэх бөгөөд иргэд буцаан олголтын мөнгөө албан татваруудаа төлөх боломжтой.
Тодруулбал, автотээврийн хэрэгслийн албан татвар, галт зэвсгийн албан татвар, газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, малын тоо толгойн албан татвар зэргийг энэ сарын 18-23-ны хооронд хүсэлт гарган төлөх боломжтой.
Уншсан: 113