Төрийн албан хэргийг 2025 оноос кирилл болон монгол бичгээр хослон хөтлөн явуулна 11 сарын өмнө | Davaasuren G
Төрийн албан хаагчдад зориулсан монгол бичгийн гарын авлага, монгол бичгийн заах аргын зөвлөмж, Төрийн албан хаагчийн эх хэлний мэдлэг, чадвар, дадал гэсэн 3 багц бүтээл бэлэн болжээ.
Монгол хэлний тухай хуулийн дагуу төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтлөн явуулах юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 144 дүгээр захирамжаар Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулан байгуулсан.
Ажлын хэсэг Монгол бичгийн үндэсний хөтөлбөрт тусгагдсан дөрвөн зорилт, 69 үйл ажиллагааг гурван чиглэлд хувааж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Төрийн албан хаагчдад зориулсан монгол бичгийн анхан, дунд, ахисан түвшний гарын авлага, багшийн номыг бэлтгэн Хэлний бодлогын зөвлөлийн 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан бөгөөд номын нээлтийг Шинжлэх ухааны академийн их танхимд зохион байгууллаа.
Энэхүү гарын авлагыг ашиглаж төрийн албан хаагчдаа бэлтгэж, сургаж, манлайлан ажиллахыг нийт яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Агентлагийн удирдлагуудад уриаллаа.