Өндөржүүлсэн бэлэн байдал зарлахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэгджээ 10 сарын өмнө | Davaasuren G
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу хоёрдугаар сарын 14-нд болж байна. Энэхүү хуралдаанаар өвөлжилтийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өндөржүүлсэн бэлэн байдал зарлах үүрэг өгчээ.
Тун удахгүй энэхүү асуудлаар УОК хуралдаж, эцсийн шийдвэрийг гаргах юм. Орон нутгаар нийт нутгийн 80 гаруй хувьд нь цастай байгаа бөгөөд 5 аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудтай үнэлэгдсэн байна.
Уншсан: 134