Автобусны маршрутаа өөрчилж томчуудыг залхаасан бол одоо хүүхдүүдийг төөрүүлнэ гэнэ 11 сарын өмнө | Davaasuren G
Нийслэлд нийтийн тээврийн маршрутын шинэчлэлтэй холбоотой гомдол шүүмжлэл одоо л арайхийн цэгцэрч, автобуснуудыг хуучин маршрутаар нь явуулж эхэлсэн. Тэгвэл Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал “Цагаан сар, хичээл сургууль эхэлж буйтай холбогдуулан нийтийн тээврийн зарим чиглэлийг өөрчилж магадгүй" гэлээ. Ирэх даваа гарагаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээл эхэлнэ. Үүнтэй зэрэгцэн нийтийн тээврийн зарим чиглэлийг мөн өөрчлөхөөр болжээ. Автобусны хэдэн чиглэлийн маршрутыг өөрчилж суухаас өөр хийх ажил тэдэнд алга бололтой. Өмнө томчуул хэдэн цагаар автобус хүлээсэн ч аргаа олоод байсан.Тэгвэл хүүхдүүд энэ хүйтэнд олон цагаар автобус хүлээж, дээр нь төөрч, будилбал яах вэ. Хуучин хэвшсэнээр нь явуулахад юу нь болохгүй байгааг Д.Отгонжаргал даргаас асуумаар байна. Ямартай ч, сурагчдын хичээл эхлэх ирэх даваа гарагаас томчуул, хүүхэдгүй дахин төөрч будилах нь. Тиймээс эцэг, эхчүүд бага насны хүүхдээ өөрийн биеэр сургуульд нь хүргэн өгч, авах шаардлагатай болж байна.