Олон улсын чанартай "Замын-Үүд" хуурай боомт байгуулна 11 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2024 онд Дорноговь аймгийн Замын-Үүдийн нутаг дэвсгэр дэх “Бүс нутгийн логистикийн төв”-ийг ашиглан олон улсын чанартай “Замын-Үүд" хуурай боомт байгуулахаар шийдвэрлэсэн.

Хуурай боомт байгуулснаар Монгол Улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдааны өртгийг бууруулах буюу тээврийн зардал, тээвэрлэлтийн хугацааг бууруулах, хилээр хүлээж авах галт тэрэгний тоо нэмэгдэх, хилийн ачаа нэвтрүүлэх, боловсруулах, хүчин чадал нэмэгдэж, шилжүүлэн ачилтын хугацаа, зардал багасна гэж үзэж байна. 


Фото галлерей



Уншсан: 93