Сар шинийн өдрүүдэд архины хордлогоор 5 хүн нас баржээ 10 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Сар шинийн өдрүүдэд гэмтлийн улмаас нас барсан 13 тохиолдол бүртгэгдсэнээс архины хордлогын шалтгаант 5, бусад хордлогын шалтгаант 3,  хөлдөлт, осголтын улмаас 1, бусад ослын улмаас 4 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Амбулаторт 21.612 үзлэг хийгдсэний 71.6 хувь нь өрх, сумын эрүүл мэндийн төвд хийгдсэн байна. Түргэн тусламжийн 7990 дуудлага хүлээн авч үйлчилснээс 2108 буюу 26.4 хувь нь хүүхэд, 5882 буюу 73.6 хувь нь насанд хүрэгчид байна.

Эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт өдөрт дунджаар 120 насанд хүрэгч, 95 хүүхэд эмчлүүлсэн байна. Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 57.5 хувь уушгины хатгалгаатай хүүхдүүд байна.

Улсын хэмжээнд хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар 02 сарын 10-аас 02 сарын 13-ны өдрийн мэдээгээр нийт 11790 хүн үйлчлүүлсэн. Үүнээс 6202 буюу 52.6 нь насанд хүрэгчид, 5588 буюу 47.4 хувь нь хүүхэд байна. Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн насанд хүрэгчдийн 14.0% (870), хүүхдийн 7.9% (439) нь осол гэмтлийн шалтгаантай байна.


Фото галлерей



Уншсан: 242