Мутай боксын ОУ-ын наадмаас Б.Наадам алтан медаль хүртлээ 9 сарын өмнө | Davaasuren G
АНУ-ын Охайо мужийн Колумбус хотноо болсон "Arnold Sports Festival"-ын мутай боксын төрөлд Зэвсэгт хүчний 084-р ангийн ахлах дэслэгч Б.Наадам түрүүлжээ.
Б.Наадам нь энэ төрөлдөө 2019 онд түрүүлж байсан бөгөөд таван жилийн дараа ийнхүү хошой аварга боллоо. Тэрээр тулааны спортоор 2005 оноос хойш хичээллэсэн бөгөөд тулааны спортын дэлхийн хошой аварга, Азийн аваргаар шалгарч байсны зэрэгцээ Зэвсэгт хүчний аварга шалгаруулах гардан тулааны тэмцээний 9 удаагийн аварга аж.
Уншсан: 190