Өмнөговь АОК-оос малчдад тусламж дэмжлэг үзүүлэх ажил Баяндалай суманд ажиллаж байна 9 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат өнөөдөр Баяндалай суманд ажиллаж байна. Аймгийн онцгой комиссын шийдвэрээр малчин өрх бүрт өвс үнэ төлбөргүй олгох, Малчдад туслах аяны хүрээнд цугларсан хандив тусламж хүргэх ажлыг зохион байгуулж байна. Өчигдөр Дундговь аймгийн нутагт оторлож яваа малчдад хүргэсэн бол өнөөдрөөс аймгийнхаа 15 сумдын малчдад олгох ажил эхлээд байна.
Тус сум 400 гаруй малчин өрхтэй бөгөөд дийлэнх нь нутагтаа өвөлжиж хаваржиж байгаа юм.
Аймгаас олгож байгаа эхний ээлжийн 60тн өвсийг Баяндалай сумын удирдлага, багийн дарга нар зохион байгуулан малчин өрхүүддээ хуваарилж байна.

Фото галлерей



Уншсан: 130