Өмнөговь аймагт “Явуулын оффис”, “Явуулын үзлэг”-ийг Гурвантэс сумаас эхэллээ 6 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх зорилготой “Явуулын оффис” болон урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх “Явуулын үзлэг”-ийн баг бүрэлдэхүүн Гурвантэс сумын Урт болон Бага-Овоо багийн Морин заагт тус тус ажиллаж, давхардсан тоогоор нийт 661 иргэнд үйлчилгээ үзүүллээ.
Тодруулбал Төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх “Явууллын оффис” арга хэмжээний хүрээнд 325 иргэнд үйлчилгээ үзүүлсэн бол урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх “Явуулын үзлэг”-т 336 иргэнийг хамруулж, иргэдэд нэн шаардлагатай байсан үйлчилгээг хүргэлээ.
Мөн энэхүү арга хэмжээний хүрээнд Аймгийн Засаг дарга Р.Сэддорж тус сумын иргэдтэй уулзалт хийж, “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хэрэгжилт, орон нутгийн цаашдын бодлого, чиглэлийг танилцуулж, иргэдийн санал, хүсэлтийг сонсож ажиллалаа.
Уг арга хэмжээ нь үргэлжлэн НОЁН, СЭВРЭЙ сумдад зохион байгуулагдах юм.



Фото галлерей



Уншсан: 152