Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Алтмааг томиллоо 7 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 тоот тушаалаар Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Алтмаа томилогдлоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга М.Маргад-Эрдэнэ өнөөдөр ажлыг хүлээлцэж, тушаалыг танилцуулаа. Б.Алтмаа нь төрийн албанд 25 жил ажиллаж байгаа бөгөөд тус төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн захирлаар 2014 оноос хойш ажиллаж байгаа туршлагатай юм.


Фото галлерей



Уншсан: 227