ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ГУРВАН САЙХАН СУМЫН НИСЭХ ХОРООЛОЛД ЦЭВЭР УСНЫ ШУГАМ, ҮЕРИЙН СУВАГ ДАЛАН БҮТЭЭН БАЙГУУЛАХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА 4 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



ГУРВАН САЙХАН, НИСЭХ ХОРООЛОЛД 6000 МЕТР ЦЭВЭР УСНЫ ШУГАМ, ҮЕРИЙН СУВАГ ДАЛАН БҮТЭЭН БАЙГУУЛАХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА.
Аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдоржоор ахлуулсан ажлын хэсэг Гурван сайхан, Нисэх хороололд хийгдэж байгаа бүтээн байтгуулалтай танилцаж, хяналт тавин, холбогдох албан байгууллага, хүмүүст үүрэг, чиглэл өглөө. Гурван сайхан, Нисэх хорооллыг цэвэр усаар хангах усны 2 дугаар эх үүсвэрийн шугам сүлжээний ажил нийт 6000 метр цагариг болон салбар шугамын ажил хийгдэж байна. Гүйцэтгэгч: “Ай вай и зет групп” ХХК,
Мөн үерийн гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор Даланзадгад сумын Гурвансайхан, Нисэх, Их-Уул хорооллын үерийн суваг, далан барих ажлын зураг төслийг хийлгэж, сувгийн барилга угсралтын ажлыг 2023 оноос эхлүүлэн гүйцэтгэж байна.

  • Гүйцэтгэгч: "Би Ди Инженеринг" ХХК
  • Захиалагчийн хяналт: "Өмнөговь корпорац " ОНӨААТҮГ
  • Дуусах хугацаа: 2024.11.15




Фото галлерей



Уншсан: 35