Давж заалдах шатны шүүхээс "Squid Game" киноны жүжигчин О Ён Сугийн ялыг хэвээр нь үлдээжээ 3 сарын өмнө | Davaasuren G
Бэлгийн дарамтын хэргээр буруутгагдаж буй "Squid Game" киноны жүжигчин О Ён Су анхан шатны шүүх хурлын үеэр оногдуулсан ялыг хэтэрхий хүнд гэж үзжээ.
Сувон дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдаж буй О-д холбогдох давж заалдах шатны шүүх хурал болжээ. Шүүх хуралдааны үеэр О-ын хууль ёсны төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “Шүүгдэгч нь киноны төслөөс хэд хэдэн удаа хасагдсан, мөн энэ хэргээс болж олон нийтийн зүгээс ихээхэн дарамт, шахалттай тулгарсан” гэжээ. Мөн төлөөлөгч “Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа, зүй бусаар халдсан хэргийн зэрэг нь тийм ч хүнд биш” гэж маргасан байна. О нь “Netflix”-ийн цуврал "Squid Game" киноны "Гганбу өвөө"-ийн дүрээр дотоод болон олон улсад ихээхэн нэр хүндтэй болсон.
Тэрбээр, 2022 оны нэгдүгээр сард телевизийн олон ангит киноны шилдэг туслах дүрийн Алтан бөмбөрцөг шагналыг хүртсэн анхны Солонгосын жүжигчин болсон. Гэсэн хэдий ч 2022 оны арваннэгдүгээр сард түүнийг хамт ажилладаг эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр ялласан. О нь явган аялалд явж байхдаа А-г тэврээд, есдүгээр сард гэрийнх нь гадаа хацар дээр нь үнссэн гэж мэдүүлжээ. О-гийн хувьд дээрх мэдээллийг үгүйсгэсэн ч анхан шатны шүүхээс түүнд хоёр жил хорих ял оноосон. Уг шийдвэрийг яллагч давж заалдсан. Дараагийн шүүх хурал аравдугаар сарын 29-нд болохоор товлогджээ.
https://www.koreatimes.co.kr/www/art/2024/08/688_381542.html