Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдыг шагнав 1 жилийн өмнө | Davaasuren G
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны XII ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнийг төрийн одон медалиар шагналаа.
- Хариуцсан алба, салбар, хамт олноо чадварлаг удирдан, үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн дэд хурандаа Мөнхбаярын Түмэнжаргал, ахлагч Даваасүрэнгийн Ганзам нарын долоон алба хаагчийг “Цэргийн гавьяаны одон”-гоор,
- Мэргэжлийн ур чадвар, туршлага, сахилга, зохион байгуулалтаараа манлайлж, хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэсэн дэд хурандаа Нэргүйн Пүрэвдорж, ахлагч Цэндийн Ариунболор нарын 37 алба хаагчийг “Цэргийн хүндэт медаль”-аар,
- Энхийг сахиулах ажиллагаанд анх удаа оролцож, томилгоот үүргээ амжилттай биелүүлсэн ахмад Энхбаатарын Батбаяр, ахлагч Жамъянжавын Дондогмаа, Ганболдын Мөнхбат, Сүхбаатарын Отгон-Эрдэнэ нарын 409 алба хаагчийг “Энхийн төлөө” медалиар тус тус шагналаа.
Уншсан: 113