Буриад Тувад өвчлөл асар өндөр байна 5 жилийн өмнө    |    Tsast Solution Tsast Solution



Эрүүл мэндийн яамнаас корона вирусын цаг үеийн нөхцөл байдлын талаар олон нийтэд ээлжит мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд хойд хөршид уг вирусын халдвар өндөр хэвээр буюу 8855 хүн шинээр өвчилжээ. Мөн Буриад, Тувад өвчлөл асар өндөр байгаа учраас хилийн ойролцоох ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг тус яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл анхаарууллаа. "Ялангуяа Туватай хил залгаа Увс аймгийн Давст иргэд онцгой анхаарал сэрэмжтэй байхгүй бол эрсдэл өндөр байгаа" гэв. 

Харин Монгол Улсын хувьд дөрвөн хүн эдгэрч, 59 хүн ажиглалтаас гарч одоогоор 1244 хүн ажиглалтад буй аж. Мөн өчигдөр 217 хүнд шинжилгээ хийхэд бүгдээс нь корона вирус илрээгүй талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү хэлэв. Ингэснээр халдвар авсан 193 хүнээс 75 нь эдгэрчээ. 



Фото галлерей



Уншсан: 424