Романс залиланд 40 гаруй сая төгрөгөө алдсан эмэгтэй амиа хорложээ 1 жилийн өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Сүүлийн жилүүдэд романс залилан гэгч луйврын сүлжээ Монголд газар аваад байгаа.Гаднын улс орнуудаас монгол эмэгтэйчүүдтэй цахимаар харилцаа тогтоож, итгэлийг нь олж аваад залилдаг гэмт хэрэг юм.  Наад захын жишээ л гэхэд "0" гэх эмэгтэй АНУ руу 18 удаагийн үйлдлээр 77 мянган ам.доллар шилжүүлсэн гомдол ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд бүртгэгджээ.  Цагдаагийн байгууллага энэ төрлийн залилангаас урьдчилан сэргийлэхийг байнга  сэрэмжлүүлдэг ч  үр дүн гарахгүй байгаа аж. Харамсалтай нь, саяхан романс залиланд өртөж, 40 гаруй сая төгрөгөө алдсан эмэгтэй амиа хорлосон хэрэг Баянхонгор аймагт гарчээ.

Эх сурвалжийн хэлж байгаагаар, тухайн эмэгтэй малчин бөгөөд нөхөр болон сургуулийн насны гурван хүүхдийн хамт амьдардаг байсан гэнэ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт сургалтад суухаар Баянхонгор аймгийн төвд ирсэн үедээ амиа хорлосон байдалтай олджээ. Хэргийг аймгийн цагдаагийн газраас шалгахад талийгаач  ойр тойрны хүмүүсээсээ их хэмжээний мөнгө зээлсэн байсныг тогтоожээ. Тэрбээр хаяг байршил нь тодорхой бус иргэнтэй фэйсбүүкээр харилцаж алилуулсан байжээ.


Фото галлерей



Уншсан: 120