БНХАУ дөрөв дэх үеийн атомын цахилгаан станцыг дэлхийд анх удаа ашиглалтад орууллаа 1 жилийн өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Хуа Нэн группийн Шидао Ваны өндөр температурт хийн хөргөлттэй цөмийн реакторын цахилгаан станцыг 168 цагийн турш тасралтгүй ажиллуулан туршаад албан ёсоор ашиглалтад хүлээн авчээ. Энэ станц Хятад улсын бие дааж бүтээсэн, оюуны өмчийн эрхтэй үндэсний хэмжээний шинжлэх ухаан, технологийн томоохон төсөл юм. Дэлхийн анхны дөрөв дэх үеийн атомын цахилгаан станц болсноороо онцлог болж, Хятад улс энэ салбарт дэлхийд тэргүүлэгч түвшинд хүрснийг харууллаа гэж Хятадын үндэсний эрчим хүчний газар, Хятадын Хуа Нэн группээс мэдээлжээ.  Шаньдун дахь Шидао Ваны цөмийн цахилгаан эрчим хүчний компанийн ерөнхий менежер Жан Яньшюй хэлэхдээ, "Уг цөмийн цахилгаан станцыг Хуа Нэн групп удирдаж, Цинхуа их сургууль, CNNC хамтран барьсан юм. Станцын барилгын ажил 2012 оны өвөл  эхэлж, хоёр жилийн өмнө 2021 оны 12 сард эрчим хүчний сүлжээнд холбогдон цахилгаан нийлүүлж эхэлсэн байна. Энэ удаа цахилгаан эрчим хүчний түвшинг тогтворжуулах зорилгоор албан ёсоор ашиглалтад авч, арилжааны горимд шилжүүлсэн байна.


Фото галлерей



Уншсан: 129