Хүүхэд хамгааллын салбар дундын бүлэг шуурхай хуралдлаа 11 сарын өмнө | Davaasuren G
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ХНХ-ын Дэд сайдаар ахлуулсан Хүүхэд хамгааллын салбар дундын бүлэг шуурхай хуралдлаа.
Хуралдаанд НХГБХХГ-ын дарга Ө.Ган-Өлзий эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлд хийсэн түргэвчилсэн үнэлгээ, үзүүлж байгаа үйлчилгээний талаар мэдээлэл хийж, оролцогч талууд саналаа танилцууллаа.
2024 оны 1 дүгээр сарын 23-24 нд шилжих шөнө БЗД-н 26 дугаар хороонд гарсан гарсан дэлбэрэлтээс улмаас эрсдэлд өртсөн гэр бүл, хүүхдэд чиглэсэн шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэхээр хүүхэд хамгааллын мэргэжлийн анги 3 бүлэгт хуваагдан ажиллаж байна. Үүнд:
- Шуурхай мэдээллийн бүлэг
- Хэрэгцээг тодорхойлох бүлэг тус бүр 7 мэргэжилтэн ажиллаж байна.
- Сэтгэл зүйн үйлчилгээний бүлэг: Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсийн 8, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 3, сэтгэл судлалын үндэсний төвийн 3 сэтгэл зүйч нийт 3 бүлгийн 28 сэтгэл зүйчид ажиллаж, иргэдэд үйлчилгээ үзүүлэн 11 цагийн байдлаар нийт 65 хүнд анхан шатны сэтгэл зүйн үнэлгээ хийсэн.
Мөн Блэнд кэйр, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, шууд утас ажиллуулахаар бэлтгэл ажил хангаж, үнэлгээ хийж байна.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагч Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Эдү кампус цогцолбор хотхон дахь “Глобал” сургуулийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээг тодруулан ажиллаж байна.
Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, Соёлын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Дэлхийн зөн ОУБ, Хүүхдийг ивээх сан, Хүүхэд хамгааллын сүлжээ, Лантуун дохио ТББ-ын төлөөлөл оролцсон.
Оролцогч талуудад Дэд сайд нэн тэргүүнд авах арга хэмжээний талаар тодорхой үүрэг чиглэл өглөө.