Өмнөговь аймагт "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" цахим уулзалт өнөөдрөөс эхэллээ 9 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Засгийн газрын гишүүд, аймаг нийслэлийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ-тай жилийн хөгжлийн төлөвлөгөө, тухайн жилийн төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулдаг уламжлалт уулзалтыг Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэх форум, хэлэлцүүлгийн үеэр зохион байгуулах юм байна.
Тухайн арга хэмжээнүүд болохтой холбогдуулан салбар яамдын 2024 оны бодлого, зорилтын талаар нэгдсэн ойлголт өгөх зорилгоор аймаг нийслэлийн удирдлагуудтай цахим уулзалтыг 2024 оны 1-р сарын 11-19-ний өдрүүдэд хийхээр товлож, өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллээр эхэллээ.
Маргааш Монгол улсын шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Боролчулуун уулзалт хийх бөгөөд уулзалтууд салбар тус бүрээр энэ сарын 19 хүртэл үргэлжлэх юм.

Фото галлерей



Уншсан: 96