Дэлбэрэлтийн дараа амны хаалт зайлшгүй зүүх шаардлагатай 11 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Дэлбэрэлт түймрийн үед хорт хийгээр амьсгалж, эрүүл мэндэд нөлөөлсөн бол 24 цагийн дотор ханиалгаж, амьсьгаадаж, хоолой сөөх, дотор муухай оргих, толгой өвдөх, нүд, ам, хамар хорсох шинж тэмдэг илэрнэ. Энэ тохиолдолд хордлогын төвд яаралтай хандана уу.

Мөн дэлбэрэлт, түймрийн дараа ч хэдэн долоо хоногийн турш гэр орчин,эрүүл мэндэд аюултай хэвээр байна. Их хэмжээний үнс, барилга, замын материал,төмөр зэргийн хэлтэрхий ойр орчмын агаар хөрс усыг бохирдуулна. Эдгээр нь амьсгалын замаар орж уушгинд хүрэх аюултай. Йимд амны хаалт зайлшгүй зүүх ёстой. Түүнчлэн дэлбэрэлт түймрээс үүссэн хар тугалга,асбетс зэрэг ойр орчмын барилга доторх хана шал тавилга эд хогшил дээр хуримтлагдах тул чийгтэй цэвэрлэгээг маш сайн хийх шаардлагатай аж.


Фото галлерей



Уншсан: 175