С.Бямбацогт: Урьдчилсан байдлаар, тээвэрлэлтийн журам зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан 11 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Дүнжингаравын уулзварт гарсан ноцтой ослын талаар сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр "Аюултай ачаа тээвэрлэх журмыг Зам, тээврийн хөгжлийн яам баталдаг.  Улс, хот хоорондын тээврийг ЗТХЯ хариуцдаг. Хот доторх тээврийг нийслэлээс хариуцдаг. Тэгэхээр хотын төлбөр авах цэгээс гарсан тохиолдолд салбар яам нь хариуцна. Нийт жин нь  44 тонн ачаа тээвэрлэх журамтай. Энэ журмыг холбогдох байгууллагууд мөрдөж ажиллах ёстой.  Одоогоор Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Улсын онцгой комисс хамтран ажлын хэсэг гарч ажиллаж байна. Удахгүй ажлын хэсгийн дүгнэлт гарна. 

Газ тээвэрлэж явсан машин яагаад задарсан , жолоочийн буруу юу, бусад хүчин зүйл нөлөөлсөн үү гэдгийг ажлын хэсгийнхэн тогтооно. Урьдчилсан байдлаар авсан мэдээллээр, тээвэрлэлтийн журмаа зөрчсөн гэж ойлгож байгаа" гэв.


Фото галлерей



Уншсан: 221