Өмнөговь аймгийн Дэлхийн энергийн төв Дэмчогийн хийд тог цахилгаантай боллоо 7 сарын өмнө | Davaasuren G
Дэлхийн энергийн төв Дэмчогийн хийд орчмын газар нутаг түүхэндээ анх удаагаа "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд цахилгаан эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэх гэж байна.
Дэмчогийн хийд орчмын аялал жуулчлалын бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг "Хуяг-Эрчим" ХХК гүйцэтгэж байна.
Нийт 15 км 35кВ-ын 1 хэлхээ шугам 35/10 кВ-н дэд станцын ажил 80% гүйцэтгэлтэй байна. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа уг ажил 2024 оны 7 дугаар сарын 13 нд байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтөй ажиллаж байна.
Уншсан: 187