Н.Өнөрцэцэг: Миний сэтгэл зүй өдрөөс өдөрт дордож байна 10 сарын өмнө | Davaasuren G
"Найман ишигний" гэх хэрэгтэй холбогдуулан цагдан хоригдоод 64 хонож буй сэтгүүлч Н.Өнөрцэцэг өмгөөлөгч П.Эрхэмбаяраар дамжуулж үзэгч, дэмжигчдэдээ захидал илгээжээ.
Энэхүү захидалдаа "Сэтгүүлч Н.Өнөрцэцэг миний сэтгэл зүй өдрөөс өдөрт дордож байгаа учраас сэтгүүлчийг, Зариг.мн сайтыг дэмждэг Монголын ард түмэн та бүхнийг ил захидал илгээж чин сэтгэлийн дэм үзүүлэхийг хүсэж байна. Сэтгүүлч хүн олон нийтийн төлөө дуугардаг шигээ олон нийтээс урам, дэмжлэг авч урамшин ажилладаг билээ. Ялангуяа сэтгүүлч Н.Өнөрцэцэг миний бие олон нийтийнхээ дэмжлэгтэйгээр нийгмийн цөөнгүй асуудлыг хөндөж үр дүнд хүргэж байсныг уншигч үзэгч та бүхэн андахгүй сайн мэднэ.
Чин сэтгэлийн үгээ Зариг.мн сайтын редакц, фэйсбүүк хуудас болон миний албан ёсны сошиал хаяг руу дамжуулан хүргэх боломжтой. Торны цаана үр хүүхдэдээ санаа зовнин суугаа миний бие та бүхний чин сэтгэлийн үгийн хариу болгож ил захидал мөн илгээх болно" хэмээжээ.